top of page
Өтгөрүүлсэн барагшун

Өтгөрүүлсэн барагшун

$15.00Price

Найрлага: Барагшун

Хэрэглэх заалт:

  • Элэг, бөөр, цөсний гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарах
  • Эд эсийн нөхөн төхжилтийг эрчимжүүлэх
  • Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх
  • Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа сайжруулах
  • Зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих
  • Ходоодны улайлт, шархлаа гэх мэт ходоод гэдэсний замын өвчний үед
  • Төрөл бүрийн гаралтай харшил, арьсны өвчний үед
  • Чихрийн шижин өвчний үед эмийн эмчилгээ дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Элэг цөсний өвчинд: 10-12 дусал барагшуныг  50  мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа, 10 хоног ууж 10 хоног завсарлана.

Бөөр давсагны үрэвсэлд:  3-5 дусал барагшуныг 20 мл ус, сүүнд найруулж өглөө өлөн үед, орой унтахаас өмнө ууна. 10 хоног ууж 5-10 хоног завсарлана. Курс эмчилгээ 25-30 хоног

Ходоод гэдэсний өвчинд: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-10 дуслыг 50 мл сүүнд уусгаж ууна. 25-28 хоног нь 1 курс болно. 10 хоног завсарлаад давтана.

Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-12 дуслыг 100 мл усанд уусгаж хэрэглэнэ. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.

Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэхэд: 8-10 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаад өдөрт 2 удаа 25 хоног ууна. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана.

Биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулахад: Биеийн дархлаа, хүч тамир сайжруулах, ядаргаа тайлах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өглөө өлөн элгэн дээр, орой хоолны өмнө 8-12 дуслыг 50 мл усанд уусгаж хэрэглэнэ.

Зүрх судасны өвчинд: 10-12 дусал барагшуныг  50  мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа 20 хоног ууж 10 хоног завсарлана.

Арьсны өвчний үед: Төрөл бүрийн харшил, арьсны өвчний үед 8-10 дуслыг 100 мл  усанд найруулж өглөө өлөн үедээ, орой унтахаас өмнө өдөрт 2 удаа ууна. Курс эмчилгээ 25-30 хоног. Шаардлагатай бол дахин давтана.

Чихрийн шижин өвчний үед: 10 дусал барагшуныг 300 мл буцалсан усанд уусгаад 100 мл-ээр хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.

bottom of page